ХОЛБОНО. ХАМГААЛНА. ХӨГЖҮҮЛНЭ.
ҮЙЛЧИЛГЭЭ / 03

Дотоод сүлжээ угсралт, Wi-Fi тохиргоо

LAN, Wi-Fi, сүлжээний тоног төхөөрөмж, серверийн өрөөний эмх цэгцтэй дэд бүтэц.

Үнийн санал авах
БИБИКОМ · 03

Таны ажилтай хөл нийлүүлнэ.

Ажилтны тоо, төхөөрөмжүүд, ашиглах программ болон барилгын бүтцэд нийцсэн сүлжээг төлөвлөнө. Кабель, тоног төхөөрөмж, утасгүй холболтыг нэг систем болгон зохион байгуулна.

  • 01

    Сүлжээний бүтэц, цэгийн төлөвлөлт

    Ажлын байр, төхөөрөмж, зочны сүлжээ болон цаашдын өргөтгөлийг тооцсон схем боловсруулах.

  • 02

    Бүтэцчилсэн кабелийн угсралт

    Дата цэг, patch panel, rack, кабелийн зохион байгуулалт, төгсгөвч, шошгололт хийх.

  • 03

    Wi-Fi ба сүлжээний тохиргоо

    Access point-ын байрлал, хамрах хүрээ, router, switch болон шаардлагатай VLAN тохиргоог төлөвлөх.

  • 04

    Шалгалт ба баримтжуулалт

    Холболт, хамрах хүрээ, сүлжээний ажиллагааг шалгаж, төхөөрөмжийн жагсаалт, схем хүлээлгэн өгөх.

Интернэтийн хурд нь үйлчилгээ үзүүлэгчийн багц, тоног төхөөрөмж, кабель болон ашиглалтын ачааллаас хамаарна.
ТӨСЛӨӨ ТӨЛӨВЛӨХӨД

Сүлжээний шийдэл: асуулт, хариулт

Дархан-Уул аймагт байрлах манай багт объектын байршил, ажлын хүрээгээ ирүүлж, гүйцэтгэх нөхцөлөө тохиролцоорой.

Оффисын Wi-Fi, дотоод сүлжээг төлөвлөхөд юу хэрэгтэй вэ?

Давхрын зураг, талбай, ханын бүтэц, ажилтны болон төхөөрөмжийн тоо, дата цэгийн байршил, интернэтийн холболтоо мэдээлнэ. Эдгээрт тулгуурлан access point, switch, router, rack болон кабелийг төлөвлөнө.

Одоогийн сүлжээнд шинэ дата цэг нэмэж болох уу?

Кабель, switch-ийн сул порт, тэжээл, rack-ийн зай, сүлжээний ачааллыг шалгасны дараа өргөтгөлийн хувилбар гаргана. Ажилтны болон зочны Wi-Fi-г тусдаа зохион байгуулах боломжийг мөн үнэлнэ.

Сүлжээний шийдэл — ажлын үнийн санал авах ↗
ЗалгахҮнийн санал авах