Шилэн кабель
Барилга хоорондын болон дотоод шилэн кабелийн угсралт, холболт, хэмжилтийн цогц шийдэл.
ДэлгэрэнгүйLAN, Wi-Fi, сүлжээний тоног төхөөрөмж, серверийн өрөөний эмх цэгцтэй дэд бүтэц.
Үнийн санал авахАжилтны тоо, төхөөрөмжүүд, ашиглах программ болон барилгын бүтцэд нийцсэн сүлжээг төлөвлөнө. Кабель, тоног төхөөрөмж, утасгүй холболтыг нэг систем болгон зохион байгуулна.
Ажлын байр, төхөөрөмж, зочны сүлжээ болон цаашдын өргөтгөлийг тооцсон схем боловсруулах.
Дата цэг, patch panel, rack, кабелийн зохион байгуулалт, төгсгөвч, шошгололт хийх.
Access point-ын байрлал, хамрах хүрээ, router, switch болон шаардлагатай VLAN тохиргоог төлөвлөх.
Холболт, хамрах хүрээ, сүлжээний ажиллагааг шалгаж, төхөөрөмжийн жагсаалт, схем хүлээлгэн өгөх.
Дархан-Уул аймагт байрлах манай багт объектын байршил, ажлын хүрээгээ ирүүлж, гүйцэтгэх нөхцөлөө тохиролцоорой.
Давхрын зураг, талбай, ханын бүтэц, ажилтны болон төхөөрөмжийн тоо, дата цэгийн байршил, интернэтийн холболтоо мэдээлнэ. Эдгээрт тулгуурлан access point, switch, router, rack болон кабелийг төлөвлөнө.
Кабель, switch-ийн сул порт, тэжээл, rack-ийн зай, сүлжээний ачааллыг шалгасны дараа өргөтгөлийн хувилбар гаргана. Ажилтны болон зочны Wi-Fi-г тусдаа зохион байгуулах боломжийг мөн үнэлнэ.